М-Си-Эс Группын охин компани “Анунгоо Фарм” ХХК нь эрүүл мэнд, гоо сайхны чиглэлээр харилцагч, хэрэглэгчдийнхээ итгэлт түнш байх эрхэм зорилгын хүрээнд 2016 оны 06-р сарын 07-ны өдрөөс эхлэн үйл ажиллагаагаа явуулж байна.

Бид эрхэм зорилгынхоо хүрээнд хүмүүсийн эрүүл аж төрөх амьдралын хэмнэлийг дэмжих бүтээгдэхүүн, үйлчилгээг Монголдоо нэвтрүүлэх, эрүүл мэндийн салбарын хөгжилд өөрсдийн хувь нэмэрээ оруулах, эрүүл мэнд, эм эмнэлгийн хэрэгслийн сүүлийн үеийн чиг хандлагыг эх орондоо нэвтрүүлэх зэрэг өрнүүн хүсэл эрмэлзэлтэйгээр 1997 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байна.

Хүн бүр гоо сайхан байхыг хүсдэгийн зэрэгцээ, эрүүл, ухаалаг зөв сонголт хийх нь чухал байдаг. Бид мэргэжлийн үсний бүтээгдэхүүний зах зээлд тэргүүлэгчийн хувьд орчин үеийн, дэлхийн стандартад нийцсэн, дэлхийн загварын чиг хандлагатай хөл нийлүүлэн алхдаг бүтээгдэхүүн, үйлчилгээг 2006 оноос хойш тасралтгүй харилцагчиддаа нийлүүлэн, тэдний мэргэжлийн бүтээгдэхүүн үйлчилгээний талаарх мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэн ажиллаж байна. Гоо сайхны салбарт шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ, шинэ соёлыг нэвтрүүлэхэд хувь нэмрээ оруулан ажилласаар байна.

Бид, дэлхийн хөгжлийг Монголдоо цогцлоож хүн бүр эрүүл саруул, гоо сайхан, сайн сайхан аж төрөхийн төлөө нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэн ажиллаж байна.