Ажлын байрКомпаниНээгдсэн огнооХаагдах огнооАнкет хүлээн авч байна
Худалдааны төлөөлөгчАнунгоо Фарм ХХК2018.10.312018.11.15Анкет бөглөх

Та нээлттэй ажлын байранд тавигдах шаардлагыг хангаж байна гэж үзвэл ажилд орох хүсэлт болох ОНЛАЙН АНКЕТыг бөглөнө үү.

Санамж: Таны анкетыг бид зөвхөн онлайнаар хүлээн авах тул та хэдийд ч хаанаас ч манай интернэт хуудсаар зочилж, анкет бөглөн ирүүлэх боломжтой. Та анкетаа бөглөхөөсөө өмнө САНАМЖТАЙ сайтар танилцана уу. Та анкетаа бөглөж дуусаад илгээх гэж дарахад АМЖИЛТТАЙ ИЛГЭЭГДЛЭЭ гэсэн бичиг гарч ирэх ёстойг анхаарна уу.Хэрэв танд хүний нөөцийн сонгон шалгаруулалттай холбоотой санал хүсэлт байвал info@anungoopharm.mn хаягаар болон 7711-7171, 8810 0860 утсаар холбогдоно уу.

АШЧТ нь М-Си-Эс Группын харьяа бүх компанид мэргэжилтэн болон менежерийн түвшний ажилд орохоор хандаж буй ажил горилогчдоос ЗАЙЛШГҮЙ авдаг ерөнхий ур чадварын шалгалт бөгөөд сонгон шалгаруулалтын 2 дахь шат билээ. Шалгалтын агуулга нь асуудлыг богино хугацаанд хэрхэн шийдэх чадвартайг шалгах суурь шалгуур юм. Та шалгалтын талаар илүү төсөөлөл авч, бэлтгэлтэй байх үүднээс, өөрөөр хэлбэл өөрийн ур чадвараа бодитоор үнэлүүлэхийн тулд ДАДЛАГЫН ТЕСТ-ийг сайтар бэлдэхийг зөвлөж байна. Энэхүү 25 асуулттай тестийг 30 минутанд бөглөн өөрийгөө шалгаж үзээрэй. Жинхэнэ тестийн агуулга нь дадлагын тесттэй төстэй ба 50 асуултыг 65 минутанд бөглөдгөөрөө ялгаатай юм.

Таны АШЧТ-д үзүүлсэн оноо, үр дүн М-Си-Эс Группын хүний нөөцийн мэдээллийн санд байнгын хүчин төгөлдөр хадгалагдах тул энэ тестийг нэг удаа авдаг билээ.

Таны ажилд орох хүсэлт болох анкет, CV-г хүлээн авсан компанийн хүний нөөцийн ажилтан Тантай холбоо барьж сонгон шалгаруулалтын АШЧТ-ийг авах өдөр, цаг, байршлыг урьдчилан мэдэгдэх юм. Та шалгалтанд өөрийн баримт бичиг (иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, гадаад паспортын аль нэг), балын харандаа, баллуур, тооны машин авч ирэхийг хүсье.

Дадлагын тест бөглөх

Бид эрхэм оюутан Таныг ирээдүйн чадварлаг мэргэжилтэн болоход тань дэмжлэг үзүүлэх зорилгоор тухайн суралцаж байгаа мэргэжлийн чиглэлээр Компанид хэрэгцээтэй байгаа ажлын байранд тавигдаж буй шаардлагыг хангасан 3-р курс болон түүнээс дээш оюутнуудыг танилцах болон үйлдвэрлэлийн дадлага хийх боломж олгож байна.

Тавигдах шаардлага:

  • Оюутны үнэлгээний голч дүн 3,0 буюу 85%-иас дээш байх
  • Их, дээд сургуулийн3-р курс болон түүнээс дээш
  • Асуудал шийдвэрлэх чадварын шалгалтанд тэнцсэн байх

Хэрэв оюутан Та дадлагын хугацаанд ажлын байрны шаардлагыг бүрэн хангаж ажилласан тохиолдолд бид дараах боломжуудыг санал болгоно.

Сургууль төгсөөд ажиллах ажлын урилга хүлээн авах

Сургуулиа төгсөх хүртэл хагас цагаар цалинтай ажиллах

Дипломны ажлын дадлага хийх

Дадлага хийх хүсэлтэй оюутан дараах материалыг бүрдүүлнэ:

  • Анкет онлайнаар бөглөсөн байх /онлайн анкет бөглөх бол энд дарна уу/
  • Дадлага хийлгэхийг хүссэн сургуулийн албан бичиг
  • Сургалтын албаны баталгаажуулсан дүнгийн тодорхойлолт
  • Дадлагын удирдамж
  • Иргэний үнэмлэхний хуулбар
  • 2 хувь цээж зураг